2011-04-27
Цаг бол алт

Өглөө бүр таны дансанд 86400 америк доллар оруулах банк байна гээд та төсөөл дөө. Тэр мөнгөнөөс та хүссэн хэмжээгээрээ авч хэрэглэж болно. Гагцхүү тэр өдөр л өнгөрвөл үлдэгдлийн хэмжээ ямар байх нь хамаагүй дансны тань тооцоо хүчингүй болно.

Энэ тохиолдолд та юу хийх вэ???

Эцсийн ганц центийг ч үлдээлгүй авч хэрэглэж байсан байж ч магад. Хэдий бид үүнийг сэтгэлдээ төсөөлж, зөвхөн мөрөөдөж байгаа боловч бодит амьдрал дээр хүн бүхэнд ийм банк бий. Энэ бол ЦАГ ХУГАЦАА. Тиймээ, цаг хугацаа гэгч энэ банк өөрийн гэсэн хууль дүрэмтэй таны хөрөнгө.  Харин ганц ялгаа нь доллар, центийн оронд, хором, мөчүүдийг таны дансанд оруулдаг.

Хэрэв та тухай өдрийнхөө хормыг үр ашигтай хэрэглэж чадалгүй үлдээвэл тэр бүхэн хог болон хаягдах бөгөөд өөр хэн ч биш та л хохирч үлдэнэ. Дараа өдрийнхөөсөө урьдчилгаа авна гэсэн ойлголт байхгүй. Тэгэхлээр таны гарт зөвхөн өнөөдөр л байгаа. Өнөөдөр дуусч, маргааш болоход өчигдрийн бүх юм арилж, танд шинэ данс нээгдэнэ. Гар дах хөрөнгөө хамгийн үр ашигтай, зөв зарцуулж чадвал тэр бүхэн таны эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн амьдрал болон үлдэнэ.

Цаг хугацаа харван одоход үнэож баршгүй их баялаг урсана.

Нэг ЖИЛИЙН үнэ цэнийг та нөгөөх л ангидаа улирч хоцорсон сурагчаас асуу.

Нэг САРЫН үнэ цэнийг та нялх үрийг тээж төрүүлсэн эхээс асуу.

Нэг ДОЛОО хоногийн үнэ цэнийг та тэр хугацаанд сэтгүүл гаргагч редактораас асуу.

Нэг ХОНОГИЙН үнэ цэнийг та тэртээд алслах галт тэрэгнээс хоцорч үлдсэн аялагчаас асуу.

Нэг ХОРМЫН үнэ цэнийг та автын осолд ороод шаналж хэвтээ өвчтөнөөс асуу.

Нэг МӨЧИЙН үнэ цэнийг та алтан медаль энгэртээ зүүсэн аваргаас асуу.

Эцэст нь та энэ бүхнийг өөрөөсөө асуугаад үзээрэй. Тэр цаг, мөч, хором бүрийн үнэ цэнэ мэдрэгдэх болно. Өчигдөр бидний хувьд өнгөрөн одож, маргааш оньсого таавар болон хүлээж байгаа. Харин өнөөдөр бидэнд оногдсон үнэт шагнал юм
Бичсэн: solution | цаг: 22:34 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax