2011-04-13
Таны нэрний эхний vсэг таныг илтгэнэ
  
А: -Аливаа зvйлийг хийж гvйцэтгэхээр хvсч эхлэхийн бэлэг тэмдэг. Бие махбодийн оюун санааны хувьд таатай байх эрмэлзлэл. Энэ авиа орсон нэртэй хvмvvсийн хувьд хөдөлмөр бол хичээл зvтгэл, төрөлхийн хэрэгцээ байдаг.

Б: -Бат бөх байдал, байнгын чанар зорьсондоо хvрэх болон санхvvгийн талаар аж амьдралаа дээшлvvлэх хvсэлтэй.

В: -Бусадтай хэл амаа сайтар ололцон, амьд амьтан байгальтай ойрхон байж, ирээдvйд тэмvvлсэн бvтээлч бие хvн.

Г: -Ямагт шинийг эрэлхийлж, аливаа юмны уг чанарыг нээхийг хичээгч, юмыг нэг нэгэнгvй мэдэхийг хvсэн, ажил хийвэл чин сэтгэлээсээ хийж гvйцэтгэдэг.

Д: -Аливаад буурьтай хандан, хvнд туслахыг хичээгч, гэр амьтай бөгөөд бага зэрэг хуйсгануур зантай.

Е: -Өөрийгөө илэрхийлэхийг хvсдэг, бусадтай санал солилцон улмаар зуучийн vvрэг гvйцэтгэн далд хvчийг мэдрэх чадварыг агуулдаг.

Ё: -Нарийн мэдрэмж, аливаад ул суурьтай хандах, юмны уг чанарын илэрхийлэл.

Ж: -Бусдад төдийлөн нээгээд байдаггvй бvхэл бvтэн дотоод нууц ертөнц.

3: -Гадаад ертөнцөөс өөрийгөө хамгаалсан бэхлэлт, баялаг сэтгэмж, аливаа зvйлийг гадагш гаргахгvй дотроо л агуулан явагч.

И: -Өөрийн мөн чанараа хязгаарлах эрмэлзлэл, бага зэрэг хатуу, хөтvv хvйтэн сэтгэл, хэнэггvй зан, дотоод ертөнцөө бусадтай хуваалцахыг хvсдэггvй байдал.

К: -Сэтгэл хөдлөлөөр илрэн гардаггvй, дотоод сэтгэлийн тэнхээ, аливаа нууцыг задруулахгvй хадгалах чадвар, бvхнийг эсвэл vгvй гэсэн амьдралын гол зарчимтай.

Л: -Гоо сайхны торгон мэдрэмж, санал бодлоо бусадтай хуваалцах эрмэлзэл, цаг хугацааг хоосон vрэхгvй өөрийн байр суурь, мөн чанараа зөв танихыг эзэндээ сануулах мэт.

М: -Бусдад туслахыг хичээдэг, зөөлөн, уяхан сэтгэлтэй, амьдралын мөн чанарыг танихыг хичээдэг бөгөөд шим мандлын нэг хэсгийн хувьд байгальтайгаа зохистой харилцах хэрэгтэй. 

Н: -Зарчимтай байдлын бэлэг тэмдэг. Юмыг бодитойгоор ойлгох аливаад шvvмжлэлтэй хандан сайн мууг сайтар ялгаж чадах чадвар.

О: -Гvнзгий мэдрэмж, энэ vсэг орсон нэр бvхий хvний хувьд явах зам тодорхой бvх зvйл өөрөөс тань хамаардаг. Нэг vгээр хэлбэл, хvрд эргvvлэх боломж таны гарт байна гэсэн vг. Гэвч зарим тохиолдолд хязгаарлагдмал байдалд орж болохыг санах хэрэгтэй.

Ө: -Зөөлөн таатай байдал буюу дотроо бодолтой, дотроо суурьтай байхын бэлгэдэл.

П: -Сэтгэмж сайтай, аливаа зvйлийн талаар өөрийн бодолтой, гаднах байдалдаа анхаарал тавьдаг. Аливаа зvйлийг ургуулан сэтгэж байгаа юмыг тэр чигээр нь таньж хvлээн авдаг.

Р: -Хөгжим хөдөлгөөн сvр хvчний бэлэг тэмдэг, юмны мөн чанарыг танин мэдэх чадвар, өөртөө итгэх, зоригтой байдал, аливаа vйлийг гvйцэтгэх эрч хvч, тэмvvлэл, заримдаа тогтворгvй байдлын илрэл.

С: -Бага зэрэг тогтворгvй байдал, зарим тохиолдолд юмыг хэт дөвийлгөн хvлээн авах, олон зvйлд сэтгэл нь татагдах зэрэг чанар илэрнэ. Гэнэт онцгойрон богино хугацаанд амжилт гаргагч, бухимдсан vедээ олон ааш гарган бусдад өөрийн бодлоо тулгахыг оролддог. Гол нь амьдралд хөлөө зөв олох нь чухал.

Т: -Аливаа зvйл орших, нягтран бvрэлдэх, цул оршихыг заадаг энэхvv авиа нь юмны уг чанар тогтвортой байнга орших утгыг илэрхийлдэг. Vнэнийг эрэлхийлэгч бvтээлч бие хvн. Гэвч өнөөдөр хийж болох зvйлийг маргааш гэж бvv хойшлуул.

У: -Уран сэтгэмж, сайхан сэтгэлтэй, оюун санааны оройд гарахыг эрхэмлэгч, бага зэрэг зальжин, зан өөрийн vг зорилго, сэдсэн зvйлээ сайтар далдлах чадвартай.

V: -Юмыг дутуу сэтгэх, аливаа зvйлийн vр дагаврыг урьдчилан тааварлах ухаарах нь дутмаг, гутрангуй шинжийг илэрхийлнэ.

X: -Байнгын хөгжил хөдөлгөөн дэвшлийн бэлэг тэмдэг. Өөрийн хvчээр амьдралд байр сууриа олж авч нэр алдраа дуурсгагч. Энэ авиа бvхий нэр нь зан суртахууны хувьд аливаа доголдол гаргахгvй байхыг сануулах мэт.

Ц: -Амьдралын хэцvv бэрх сорилтод итгэл vл алдрах, гэвч зарим тохиолдолд бусдын тусламжийг харамтгай, олон зvйлд сэтгэл санаагаа хоёрдуулдаг гэсэн утгыг илэрхийлдэг.

Ч: -Бvхэл зvйлийн эгэл нэг хэсэг хэмээх ойлголтыг төрvvлдэг. Цагийн явцад уг хvний зан чанар хадгалагдан vлдэнэ. Өөртөө болон бусдад шаардлагатай ханддаг хvн.

Ш: -Бусдад vл анзаарагдам жижиг сажиг зvйлээс байдлыг дvгнэх чадвар амьдралд маш болгоомжтой хандах чанар, даруу зантай, өөрийн хийх ёстой зvйлийг нэг л мэдэхэд зохих ёсоор нь гvйцэтгэчихсэн байдаг.

Э: -Vйл явдлыг тусгах чадвар хэт сониуч, хуйсгануур зантай. Өөрийгөө байгаагаасаа дээгvvр vнэлэх хандлагатай.

Ю: -Ямагт vнэнд тэмvvлж, бусадтай эвтэй найрсаг байх чанар.

Я: -Өөрийн эрхэм мөн чанараа ойлгож, бусдад хvндлэгдэн хайрлагдах хvслийг илэрхийлнэ.

Бичсэн: solution | цаг: 14:32 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax